BHK's брэнд нь аливаа хүний гадаад гоо үзэсгэлэн нь дотоод эрүүл мэндээс шууд хамааралтай гэдэгт үргэлж итгэдэг. Тиймээс будаггүй хэрнээ гоо төрх, гэрэлтсэн царайг бүтээхийн тулд дотроос нь тэтгэж байх эрүүл мэндийн No1 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрхэм зорилготой. BHK's брэнд нь хамгийн шилдэг, мэргэжлийн хоол зүйчид, арьсны мэргэжилтэнүүдийг цуглуулж эрүүл мэнд болон гоо сайханд тустай төгс хослосон үр дүн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
BHK's-ийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүн бүрийн орц, найрлагад онцгой анхаардаг бөгөөд олон улсын патенттай, өндөр үр дүнг үзүүлдэг тунг агуулсан байх нэгдсэн шаардлага тавьдаг. Ингэхдээ ямар ч химийн нэмэлтгүй, анхны цэвэр байдлыг хадгалахыг эрхэм болгодог юм. Бүтээгдэхүүний орц найрлагад орсон ургамлын тариалалтын явцад хүртэл чанарын шаардлага тавьж, хортон шавж устгах бодис /пестицид/ цацаагүй органик патенттай ургамлуудыг сонгож хэрэглэдэг.
BHK's бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай, ховор бөгөөд онцгой орц найрлага агуулсан, хүн бүрийн гадаад гоо үзэсгэлэнг дотроос нь тэтгэх шилдэг бүтээлүүд билээ.
Тус брэндийн албан ёсны дистрибьютер Тод Зада ХХК нь 4 төрлийн бүтээгдэхүүнийг 2022 оны 5-р сараас эхлэн Монгол хэрэглэгч нартаа хүргэж эхлэсэн бөгөөд бүтээгдэхүүний төрлийн улам нэмэгдүүлэн, хэрэглэгч нэг бүрийн сэтгэл ханамжийг өндөрт байлгахын тулд хичээн ажиллаж байна. 2023 оны байдлаар Монгол улсад борлуулж буй 12 төрлийн капсулыг мэргэжлийн байгууллагын шинжилгээнд бүрэн хамруулан, 5 эмийн сангаар дамжуулан борлуулж байна.