
Аливаа зүйлсийг эерэгээр харж сэтгэх нь, амьдралыг тэр тусмаа хосуудын харилцааг аз жаргалтай, илүү амттай болгодог. Хүнд бэрх зүйлс тохиолдсон ч бухимдаж, түүндээ шаналахын оронд хамтдаа арга эрэлхийлж, аль болох болж бүтэх сэтгэлээр хандаарай. Цаг ямагт инээж, хоорондоо муудалцдаггүй хосуудын нууц нь ердөө эерэг хандлага байдаг аж. Бие биедээ инээд, хайрыг бэлэглэж, сөрөг энергиэс аль болох хол яваарай хосуудаа.
Та хайртай хүнээ жаргалтай, сэтгэл хангалуун байлгах гэж бүхнээ зориулдаг уу? Тийм бол одооноос эхлэн өөртөө бага ч болов цагийг гаргаж, түүнийхээ хэрээр хайртаасаа халамж, хүндлэлийг нь хүртэж байгаарай. Хосуудын харилцаа нь хоёр хүнээс хамаардаг тул, зөвхөн ганцаараа хичээх хэрэггүй юм. Түүний оронд хайрттайгаа сайтар ярилцаж, цагийг хөгжилтэй эсвэл бүр халуухан өнгөрөөвөл зохино. Маш олон хүмүүс өөрийгөө гаргуунд гаргаж, үнэ цэнээ алдсаныхаа дараа л ухаан суудаг тул та өөрийгөө эртнээс халамжилж, энхрийлж байгаарай. Ингэж байж л амраг хайртын тань нүд нээгдэж, таныг ахин хайрлах сэдэл төрдөг юм шүү.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр зүйлсийг хүсч байдаг. Үүнтэй ижил мөрөөдөл нь ч гэсэн өөр байж болно. Харин та нэгэнт л тухайн хүнтэй амьдралаа хамтдаа туулна гэж итгэсэн бол түүнийхээ хүсэл сонирхлыг ч мөн хүндэтгэж байгаарай. Хосуудын тухайд би, чи гэх үзэл байх ёсгүй бөгөөд бүхнийг хамтдаа хийж, зүтгэх нь амьдралыг илүү амттай болгож, аз жаргалыг бэлэглэхээс гадна харилцааг улам бат бөх болгодог байна.
Хайртдаа урам, магтаалын үгсийг үргэлж хэлж, гаргасан амжилт бүрийг нь сайшааж байгаарай. Энэ нь тэдэнд халуун дулаан мэдрэмжийг төрүүлж, хайрын галыг улам бүр бадраах болно. Тэр танд хичнээн эрхэм хүн болохыг ч мөн дурдаж, өдөр бүр хайрын үгс шидэж, харилцаагаа шинээр нь хадгалаарай.
"Үгээр хүнийг алж бас амьдруулж болдог" хэмээх үгийг үргэлж санагалзаж, хэлж байгаа үг бүрээ бодож байгаарай. Хичнээн муудалцаж, хэрэлдсэн байлаа ч хэлж болох үг, болохгүй үг гэж байдаг. Ялангуяа дутагдал, сул талыг нь сэдэв болгож, доромжлох нь хамгийн бүдүүлэг бөгөөд хэрүүл маргаандаа гэр бүлийнхнийг нь хэзээ ч битгий оруулаарай. Таны бодолгүй хэлсэн хэдхэн үгс, хайртын тань бодол санаанд үүрд хадагдаж, хэзээ ч арилашгүй сэтгэлийн шархыг бий болгож мэднэ.
Хосууд аз жаргалтай урт удаан амьдрахад хамгийн чухал нөлөөг үзүүлдэг зүйл бол "хүндлэл" билээ. Зөвхөн хайртай хүнээ ч бус түүний гэр бүл, найз нөхөд гээд ер нь түүний хүндэлж явдаг бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энэхүү хүндлэл нь эргээд та болон таны гэр бүлд найрсаг дотно харилцаа, чин үнэнч байдлыг авчирах болно. Хэдий хоорондоо муудалцаж, маргалдсан байлаа ч хүндлэл гээчийг хэрхэвч мартаж болохгүй. Нэг нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр дуусдаг юм шүү.
"Зөөлөн нь хатуугаа иддэг" гэх мэргэн үг байдаг. Тиймээс үргэлж зөөлөн, эерэг байхыг зөвлөж байна. Хайрт тань хичнээн их уурлаж, бухимдсан байлаа ч түүнийг зөөлөн үгсээр аргадан тайтгаруулж, ярилцаж байгаарай. Өөдөөс нь гал мэт дүрэлзэн уурлавал, хосуудын харилцаанд сэв сууж, хэзээ ч асахгүйгээр унтарч болзошгүй юм.
Хамт байгаа хором мөч бүрээ хадгалж, хожимоо нандигнах дурсамжыг үлдээгээрэй. Хамтдаа аялж, үдэшлэг цэнгүүнд явж хэзээ ч мартагдашгүй зүйлсийг тогтмол хийж хэвших хэрэгтэй аж. Эдгээр нь хосуудыг муудалцаж, хөндийрсөн үед эргээд нийлүүлж, эвлэрэхэд нь том тусыг хүргэдэг.
Маргалдсан тохиолдолд хэн нэгэн нь заавал буулт хийх ёстой байдаг. Хосууд өөрсдийн биеэ өмөөрч, нуруугаа харуулах аваас тэдний харилцаа хэзээ ч амжилт олохгүй бөгөөд тэр дороо л хэзээ ч дахин асахгүйгээр унтардаг билээ. Тиймээс бусдаас бурууг хайхын оронд "би яалаа" гээд бодоод нэг үзээрэй. Мөн хэрэгтэй үед буулт хийж байх нь таны уужим ухаан, чин хайраас хамаарах юм. Заавал уурлаж бухимдахын оронд яагаад тайван суугаад ярилцаж болохгүй гэж?
Секс нь хосуудын харилцааг сайжруулж, урт удаан оршин тогтнох гол хүчин зүйл болох ч бий. Та харилцаагаа шинээр нь хадгалж үлдэхийг хүсч байвал үргэлж сонин содон зүйлсийг эрэлхийлж байх ёстой юм. Энэ нь унтарч байсан харилцааг асааж, гундаж байсан сэтгэлийг дүрэлзүүлж өгдөг. Ямар ч идэвхигүй байдал нь хайр сэтгэлийг улам л хэврэг болгодог гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Та сексийн амьдралаа илүү идэвхитэй болгохыг хүсэж байвал танд ХОСЫН БАГЦыг санал болгож байна. Та мэдээлэл авах бол энд дарна уу.
Үзэсгэлэн гоо төрх, гоолиг биеэ гайхуулан шинэлээрэй. BHK's таны гоо сайхны манаанд үргэлж бэлэн!Гоолиг багц:Детокс 1, Читосан 1. Тус бүр дотроо 30ш.Детокс нь 32 төрлийн жимс ногооны энзим агуулсан тул хоол шингээлтийг супер дэмжинэ. Бусад орц найрлага нь таны биеийг цэвэрлэж, өөх шаталтыг дэмжинэ. Өглөө цайны өмнө 2ш уугаарай. Өдөр нь гэдэс базлах вий гэж айх хэрэггүй. Тэр хэзээ яаж ажиллахаа сайн мэднэ. Читосан нь байгалийн гаралтай алдарт өөх тос тос ккал блоклогч! Хавчнаас гаргаж авсан энэхүү бэлдмэл нь тостой хоолны өмнө 2ш уухад таны идсэн хоолны тосыг нэгдүүлэх, бүрхүүл үүсгээд, таргалуулахгүй, замдаа нойр булчирхай цочроохгүйгээр биеэс тань аваад гараад явнаа. Энэ 2 эрдэнийг хослуулан хэрэглэвээс ходоод гэдэс хямрахгүй, гоолиг биеэ алдахгүйгээр ГООЛИГ ШИНЭЛЭХ бөлгөө.Үнэ: 90к /багцаараа/Багцын хүргэлт үнэгүй. Багц бүрт бэлэгэй.

“Бидний мэдэх BHK's Mama Probiotic powder нь шинжлэх ухаанд суурилсан, олон улсын судалгаанд дэмжигдсэн штаммууд дээр тулгуурласан ба жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн туршилтуудын үр дүнд эх болон нярайн дархлаа дэмжих, халдварын эрсдэл багасах, экземийн эрсдэл буурах зэрэг олон ашиг тустай болох нь нотлогдсон юм. Мөн систематик тоймууд нь пробиотик хэрэглээ нь аюулгүй байдалтай байгааг харуулж байна.”Жирэмсэн эхэд болон урагт, нярайд ПРОБИОТИК ХЭРЭГЛЭХ НЬ ямар давуу талтай талаар дараах судлагаануудыг жишээ болгон орууллаа. Пробиотикийн аюулгүй байдал “Are Probiotics and Prebiotics Safe for Use during Pregnancy and Lactation? A Systematic Review and Meta-Analysis” судалгаанд (Nutrients, 2021) пробиотик болон пребиотик бүтээгдэхүүнүүд жирэмсэн, хөхүүл үед сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэсэн. MDPIЖирэмсэн эхийн гэдэсний бичил орчны өөрчлөлтЭнэ судалгаанд жирэмсэн эмэгтэйчүүдэд Bifidobacterium longum болон Streptococcus thermophilus-ыг уухад тэдний гэдэсний бичил орчин (microbiome) болон метаболик замууд (жинхэн KEGG анализ ашиглан) “эрүүл” байдлын талаас өөрчлөлт гарсан байна. PubMedХүүхдэд экземийн эрсдэл бууруулахLactobacillus rhamnosus GG-ийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн судалгаанд хүүхдэд атопи (екзема) үүсэх эрсдэл багасах боломжтойг харуулсан жишээ бий. SpringerLinkУргийн болон нярайн халдвараас хамгаалах180 жирэмсэн эмэгтэйд хийсэн RCT-д L. rhamnosus Rosell-11 болон Bifidobacterium bifidum HA-132 хэрэглэсэн бүлэгт халдварын давтамж багасах, мөн нярайн гэдэсний бичил орчинд эерэг өөрчлөлт гарсан гэсэн үр дүн байна. PubMedУргийн асуудал ба үр дүнЖирэмсэн, таргалалтай (“overweight or obese”) эмэгтэйчүүдийн дунд хийсэн мета-анализ судалгаанд, Lactobacillus + Bifidobacterium-ийн хослол нь “ургийн хэт жин багатай төрөлт (SGA)”-ын эрсдэлийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой гэж дүгнэсэн. SpringerLinkСэтгэл зүйн дэмжлэгПробиотик хэрэглээ нь жирэмсний үеэс эхлэн ээжүүдийн сэтгэл түгшил, стрессыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг гэсэн RCT-уудын систематик тойм байдаг. Frontiers

2025 онд Тайваны тэргүүлэгч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч BHK’s компанийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих зориулалттай Crimson Cranberry Probiotic бүтээгдэхүүн олон улсын нэр хүнд бүхий Monde Selection 2025 шалгаруулалтад “Gold Award” буюу Алтан шагнал хүртлээ.Энэхүү шагнал нь бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, хэрэглээний үр дүн болон амт чанарыг үндэслэн мэргэжлийн шинжээчдийн нарийн шалгуураар тодруулдаг бөгөөд BHK’s-ийн бүтээгдэхүүн дэлхийн стандартын хэмжээнд хүрсэн гэдгийг баталж байна.Crimson Cranberry Probiotic нь цангис жимсний ханд, пробиотик бактери, D-манноз зэрэг идэвхтэй найрлагуудаараа эмэгтэйчүүдийн давсаг, шээсний замын эрүүл мэндийг дэмжих, эрүүл микробиом тэнцвэржүүлэх зориулалттайгаар бүтээгдсэн. Уг бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай, хадгалах бодис агуулаагүй, өндөр био идэвхитэй найрлагатайгаараа онцлог бөгөөд хэрэглэгчдийн үр дүнтэй хэрэглээг мэргэжлийн шүүгчид өндрөөр үнэлжээ.BHK’s брэнд нь олон улсын GMP болон ISO стандартад нийцсэн үйлдвэрлэлийн процессыг мөрдөж, чанартай, аюулгүй, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ нэр хүндтэй.Энэхүү шагнал нь BHK’s компанийн эрүүл мэндийн инновацид чиглэсэн хичээл зүтгэл, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэх олон улсын хүлээн зөвшөөрөл болж байна.

BHK’s Mama DHA бүтээгдэхүүн Monde Selection-ын “Grand Gold” шагнал хүртлээ.2025 онд — Тайваны алдартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэгч BHK’s компанийн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан Mama DHA бүтээгдэхүүн олон улсын нэр хүндтэй Monde Selection 2025 шалгаруулалтад “Grand Gold Award” буюу Дээд Алтан шагнал хүртлээ.Monde Selection нь 1961 оноос хойш Бельгид төвтэй, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндийн нэмэлтүүд зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдал, найрлага болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үндсэн дээр шалгаруулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм.Mama DHA нь жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд шаардлагатай Омега-3 тосны хүчлүүд, ялангуяа DHA-г өндөр тунгаар агуулсан, ургийн тархины хөгжил, эхийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор үйлдвэрлэгддэг. Энэхүү бүтээгдэхүүн нь чанарын өндөр шалгуур, байгалийн гаралтай түүхий эд, аюулгүй найрлагаараа олон улсын мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээг хүлээсэн нь энэхүү шагналаар батлагдаж байна.BHK’s брэнд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбарт хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд амжилттай байр сууриа бэхжүүлсээр байна.
