Ашигтай бактер ба хүүхэд

2023-03-28 03:53
Ашигтай бактер ба хүүхэд

ПРОБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙ ГАРАЛ ҮҮСЭЛ.


Бидний эргэн тойронд байдаг нян, бактери нь хүн төрөлхтний эрүүл мэндэд чухал нөлөөтэй бичил биетүүд юм. 1907 онд Оросын эрдэмтэн Нобелийн шагналт Илья Мечнико анх пробиотикийг нээн илрүүлсэн байна. Тэрээр Болгар улсын хүн ам яагаад ингэж урт насалж байгааг илрүүлэхээр судалгаагаа эхлүүлжээ. Судалгааны явцад тэд өдөр болгон иссэн таргыг иддэг нь урт наслахад нөлөөлж байна гэдгийг мэджээ. Тарагнаас гаргаж авсан бактери нь өвчин үүсгэгч, нян, вирус мөөгөнцрүүдийг устгадаг болохыг ойлгожээ. Энэхүү судалгаагаа үргэлжлүүлэн сүү сүүн хүчлийн бактериас өөр олон төрлийн бактери байдгийг нээн илрүүлжээ. Хүний биед ашигтай маш олон төрлийн бактери байдаг ба хүний гэдсэнд л гэхэд 500-1000 төрлийн бактери агуулагдаж байдаг.


Хүрээлэн буй орчинтой харилцаж байгаа хүмүүсийн эргэн тойронд хэвийн бичил биетүүд байдаг. Арьс,нүд, ам хамар, амьсгалын эрхтэн, үтрээ, нарийн бүдүүн гэдсэнд ч агуулагдаж байдаг. Эдгээр бактериудыг пробиотик гэж нэрлэдэг. Эрүүл хүнд дунджаар 1.6 кг пробиотикийн бактери агуулагдаж байдаг.

Эдгээр бактериуд нь хоолны шингэц сайжруулж, дархлааг дэмжин, амин дэмийг нийлэгжүүлж, эрдэс бодисыг шимэгдүүлдэг байна. Мөн биед өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилдэг байна.


Хүн пробиотикийг идэж байгаа хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авдаг байна.

Пробиотик агуулдаг хоол хүнсэнд: Тараг, бяслаг, давсалж дарсан байцаа, мисо шөл, спирулина, хлорелла далайн замагнууд, кимчи зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд орно. (Эх сурвалж: Википедиа & DoctorProMn)


ПРЕБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ?


Пребиотик нь ашигтай бактерийн үржлийг дэмжиж өгдөг. Өөрөөр хэлбэл Пребиотикууд нь пробиотикууд буюу ашигтай бичил орчны үүсэх хөрс нь болж өгдөг. Байгалийн гаралтай пребиотикууд нь сүү сүүн бүтээгдэхүүн, үр тариа, сонгино, эрдэнэ шиш, талх, банана, вандуй, шош, аспарагус, артишок гэх мэтийн олон төрлийн хүнсэнд агуулагддаг байна.


ПРОБИОТИК БА ХҮҮХЭД


Хамгийн анх хүүхдэд эхийн сүүгээр дамжиж хэвийн бичил биетүүд хоол боловсруулах зам руу ордог. Хөхний сүүнд пробиотик болон пребиотик нь хоёул агуулагддаг. Бифидус хүчин зүйл нь пробиотик үйлчилгээтэй бөгөөд гэдэсний ашигтай бичил биетүүдийн өсөлт хөгжлийг дэмжиж өгдөг бол хөхний сүүний олигосахаридууд нь пребиотикийн үүргийг гүйцэтгэдэг. Харин хүүхдийн нэмэлт сүүнд амьд бичил биетүүд болон олигосахаридуудыг нэмж хийснээр хүүхдийн эрүүл байдлыг хангаж өгдөг. Мөн хөхөөр хооллодог хүүхэд нэмэлт сүүгээр хооллодог хүүхдийнхтэй харьцуулвал тэдний гэдэсний микробиом ашигтай бактери болох бифидо бактерийг илүү ихээр агуулж байсан байна.Судалгааг энэ линкээр орж үзээрэй https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26752321


ПРОБИОТИКЫН НИЙТ 6 ТӨРЛИЙН ОМОГ БАЙДГААС BHK'S ПРОБИОТИКТ 4 НЬ АГУУЛАГДДАГ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл