Цэмбэгэр наадаарай!

2023-07-10 14:31
Цэмбэгэр наадаарай!

Баяр наадмын өдрүүдэд хүн бүр Монгол үндэсний уламжлалт баярын зоог буюу хуушуур, хорхог, боодог гэх мэт мах ихтэй, илчлэг өндөртэй хурц хоолнууд иддэг. Мөн олон хоногийн амралтыг ашиглан найз нөхөд гэр бүлээрээ аялалд гардаг. Энэ үед блоклогч багцыг хэрхэн зохицуулж хэрэглэх талаар зөвлөмж хүргэе.


Нүүрс ус блоклогч - Амны зугаа, амттан, чихэр шоколад, гурилан бүтээгдэхүүн, талх боов идэхийн өмнө 1ш ууна. Аялалд гарахад хотын захын супермаркет ороод сагсаа дүүргээд гардаг тэр бүх зүйл чинь бараг бүгд нүүрс ус шүү. Тиймээс аялалын үед өдөрт 2-4 удаа блоклогч уух шаардлага ч гарч магадгүй. Яг араас нь идсэн хоолондоо үйлчилдэг тул та хэзээ хэрхэн уухаа өөрөө тохируулаарай. Найрлага дахь цагаан буурцаг ба гарсиниа камбожиа жимс нь нүүрс усыг шинээр өөх үүсгэх процессийг блоклоно.


Өөх тос ккал блоклогч - Шарсан хуурсан хоол, шорлог, хорхог, боодог, хуушуур гэх мэт тос ихтэй, илчлэг өндөртэй хоолны өмнө 2ш ууна. Ходоодны хүчилтэй нэгдэн таны идсэн хоолны тосны хэсгүүдийг ялган өөртөө шингээж бүрхүүл үүсгээд биед шингээхгүй гаргадаг тул замдаа нойр булчирхай цочроодоггүй. Дандаа дэглэм барьдаг хүмүүс хөдөө очоод өрөмтэй талх хараад шүлсээ залгиад суухгүй байх нь жаргал юмдаа гэцгээдэг. Гэнэт хурц хоол идсэнээс үүсдэг гэдэс хямрал байхгүй санаа амар сайхан наадах боломжийг олгоно. Мөн л өдөрт 4-өөс илүүг уухгүй тул хэзээ хэрхэн уухаа өөрөө шийдээрэй.


Алхоколь блоклогч - Найрлага дахь Ховэйна гэх ургамал нь алхоколийг уусган хоргүйжүүлж, элгийг хамгаалдаг болох нь судалгаагаар нотлогдсон. Алхоколь хэрэглэхийн өмнө 3ш ууна. Хэтрүүлэн хэрэглэсэн бол уусны дараа 3ш ууж болно. Гэхдээ л хэтрүүлээд яахав дээ. Соёлтой хэрэглээ хамгаас сайхан. Уусны дараа шүлс ялгаралтыг дэмждэг тул ам цангахгүй. Мөн биеийг хэт их хордохоос сэргийлдэг тул хороо тайлах гэж ядарч сульддаг бие тань сэргэг цоглог байна гэсэн үг юм. Хол замд бага насны хүүхэдтэй аялаж байгаа бол алхоколь хэрэглэхгүй байхыг зөвлөе.


Жижигхэн авсаархан савлагаатай эдгээр 3 блоклогчийг үргэлж цүнхэндээ авч явж байгаарай. Ухаалаг хүн эрсдэлд үргэлж бэлэн байдаг.

Цэмбэгэр наадаарай.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл