Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ) Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа:
"Хүүхдүүд маань таргалалт үүсгэх эрсдэлтэй орчинд амьдарч байна. Энэ нь хүнсний орчинтой шууд холбоотой. Нөгөөтээгүүр Улаанбаатар хотын хүүхдүүдэд аюулгүй, чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал. Монгол хүүхдүүдийн (5 хүртэлх насны) 10 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд өсвөр насныхны #таргалалт ч нэмэгдэж байгаа.
Хэрэв одоо л арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Монгол хүүхдүүдийн 20 орчим хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх магадлалтай. Үүнд хүнсний хэрэглээ, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа маш их нөлөөтэй" гэв.
Хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жингийн тоон мэдээллийг танилцуулбал,
!!! 5 хүртэлх насны хүүхэд 11 хувь
!!! 5-9 насны хүүхэд 20 хувь
!!! Өсвөр насныхан (10-19 нас) 17 хувиар өссөн байна.
Энэ талаар "Үндэсний хэмжээнд 5,000 орчим өсвөр үеийн хүүхдийг хамруулсан судалгааг 2012 онд хийсэн байдаг. Судалгааны дүнгээс харахад илүүдэл жин, таргалалт 12.1 хувьтай гарч байсан. Энэ тоон мэдээлэл 2019-2020 онд 18.1 хувь болж өссөн байна.
Эцэг эхчүүд минь хүүхдийнхээ юу идэж байгаад хяналт тавьж, зөвлөж, анхаарал тавих цаг болжээ. Тарган хүн тал бүрийн өвчинтэй гэж үг бий. Өсвөр насны хүүхдийн таргалалт нь хүүхдэд өөрт нь сэтгэл санааны том асуудал үүсгэдэг ч гэлээ тэрнээс тос асуудал эрүүл мэндэд нь үүсч байдаг нь харамсалтай. Багаасаа эрүүл мэнд, зөв хооллолтын талаар мэдлэггүйгээс том болоод суурь таргалалтайгаа буруу аргаар тэмцэж, элдэв харгис дэглэм барьж, гоо сайхны мэс заслын золиос болсоор байна...