Пробиотикоор баялаг тараг бүрэх заавар:
1. 250мл - 1000мл сүүг 40градус болтол халаана. Энэ нь амсахад халуун бүлээн гэсэн үг. Сүү нь ямар ч сүү байж болно. Найруулдаг хуурай сүү биш, шингэн сүү.
2. Халаасан сүүндээ 1 уут ашигтай бактерийг хийгээд хутгана.
3. Халуунаа барьдаг саванд хийж таглаж тавина. Халуун сав, тараг бүрэгч байхгүй бол зүгээр шилэн саванд, ер нь ямар ч саванд хийж болно. Гол нь дулааныг нь удаан барих зорилгоор юмаар боож, ороож тавина.
3. 6-12цагийн дараа тараг бэлэн болно. Хэрвээ нээж үзэхэд шингэн хэвээр байвал дулаан алдагдсан тул бүрэлдэх хугацаа уртасдаг гэсэн үг учраас дахин 2-3цаг хүлээх хэрэгтэй.
4. Бүрэлдэхгүй байна гэж байхгүй. Дулаанаас хамаарч хугацаа нь урт богино янз бүр байдаг тул санаа зовох хэрэггүй. Тараг бүрэлдсэний дараа шууд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Хүсвэл хөргөгчинд 5 хоног хадгалж болно.
За ингээд 4 омгийн 15 төрлийн 200тэрбум ашигтай бактер ба эслэгээр баялаг Франц маягийн зөөлөн амттай иогурт хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.