
Хүүхэд төрөхөд санхүүгийн болон бие махбодийн бэлтгэл шаардагддаг. Эцэг эхийн аль аль нь эрүүл байх тусам эрүүл хүүхэд төрүүлэх магадлал өндөр байдаг нь ойлгомжтой зүйл юм.
Эцэг эх хоёулаа хүүхэд бий болох үйл явцад ижил тэгш оролцдог. Учир нь удамшлын ген нялх хүүхдэд аав, эхээс ижил хэмжээгээр шилждэг.
Аавуудад сперматозоид үүсэх, боловсорч гүйцэх үйл явц (сперматогенез) нь нарийн төвөгтэй төдийгүй гурван сар орчим үргэлжилдэг бөгөөд сөрөг нөлөөнд амархан өртдөг тул эрчүүд эсээ хайрлаж, эртнээс бэлтгэх хэрэгтэй. Жирэмслэлт үүсэхдээ эмэгтэй өндгөн эс нь "гажиг" эр бэлгийн эстэй нэгдэн үр тогтох эрсдэлтэй бөгөөд энэ нь эргээд эрт зулбах, ургийн хөгжлийн янз бүрийн эмгэг, тэр ч байтугай хүүхдийн хорт хавдар үүсэхэд хүргэдэг.
1. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө.
Жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Элдэв хууч болон удмын өвчин байгаа эсэхийг тодруулэх хэрэгтэй. Энэ нь жирэмслэлтийн явц хэвийн явагдах цаашлаад хүндрэлгүй төрөх боломжийг бий болгоно. Энд асуудал нөхөрт ч хамаатай. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ.
2. Муу зуршил, шаардлагагүй хэрэглээнээс татгалз.
Наад зах нь архи, тамхинаас шууд татгалз гэсэн үг. Жирэмсэн болохоор шийдсэн бол наанадаж сар согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг эмч зөвлөдөг шүү дээ. Энэ зөвхөн эмэгтэйд хамаатай асуудал биш. Аав болох тэр хүн илүү хамаатай шүү. Тамхи, согтууруулах ундаа нь зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх зэргээр маш олон сөрөг нөлөөтэй. Хатуухандаа бол элдэв гажигтай хүүхэд төрүүлж, өөрсдийгөө ч, өрөөлийг ч зовоохгүйн тулд эртнээс шаардлагагүй хэрэглээгээ зохицуул.
3. Санхүүгээ тооц.
Хүн хүнстэйгээ ирдэг ч хэрэгцээ мундахгүй гэдгийг санах хэрэгтэй. Багадаа л хоёр жил ажил хийхгүй, гэртээ сууна. Тэр үед нөхрийн орлого хаашаа ч эргэж магадгүй шүү дээ. Тиймээс шинээр мэндлэх үрдээ болон гэр бүлийн хэрэгцээндээ зориулж, хуримтлал бий болго. Сандарсан үед хүнээс гуйж байхаар авдраа уудалсан нь дээр шүү дээ.
4. Кофеноос татгалзаж, эрүүл хүнс сонго.
Хэдийгээр кофе бие, сэтгэлийг сэргээдэг ч жирэмслэхээр зэхэж буй бүсгүй танд зохистой хэрэглээ биш. Үр тогтохгүй байх, зулбалтад кофе зохих нөлөөгөө үзүүлдэг учраас үүнээс татгалзах нь зөв. Идэж байгаа зүйлс маань ч эрүүл жирэмслэлтэд хамаатай. Жимс, ногоо, мах, цагаан идээний төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ сонгож хэрэглэ. Уураг, кальцийг хангалттай хэм жээгээр авах нь чухал. Харин будагч бодис, халуун ногоотой бүтээгдэхүүнээс татгалзаарай.
5. Биеийн жиндээ анхаарал хандуул.
Биеийн жин хэвийн байх ёстойг сануулъя. Хэт их туранхайгаас үүдэж жирэмсэн болж чадахгүй эсвэл эмч нар хүүхэд тээж чадахгүй гэж хориглосон тохиолдол цөөнгүй шүү дээ. Тиймээс хүүхэдтэй болохоор зэхэж буй бол хэт их илүүдэл л биш бол турахын хүслэнд автахаа боль. Харин жингийн илүүдэлтэй бол турах ёстой шүү. Хүүхэд өсч, гэдэс томрохын хэрээр хүндрэл үүсэх учраас эмчтэй ярилцаж, зохих жиндээ очих хэрэгтэй. Жирэмслэхээр бэлдэж буй саруудад жингээ хасахаар шийдсэн бол мом багцыг санал болгож байна.
6. Фолийн хүчил уу.
Жирэмслэхээс сарын өмнө ууж эхэлсэн фолийн хүчил ургийн гажгаас сэргийлэх энгийн арга. Хүслийн багцад орсон эмэгтэй бүтээгдэхүүнд фолийн хүчил болон өндгөн эсийг боловсролт, чанарыг сайжруулах мио-иноситол орсон байдаг. Давтан хэлэхэд эрүүл хүүхэдтэй болохын эрүүл өндгөн эсээ бэлдэх хэрэгтэй.
7. Шүдээ эмчлүүл.
Шүд чинь асуудалтай юу, тэгвэл эргэлзэлгүй, цаг алдалгүй эмчлүүл. Жирэмсэн үед өвдөж сандаргах вий. Зарим тохиолдолд жирэмсэн хүнд шүдний эмчилгээ хийдэггүй шүү дээ. Тэгэхээр шүдээ эрүүл болго.
8. Эр эсээ бэлд.
Эрчүүд эхнэрийгээ нэмэлт бүтээгдэхүүн ууж эхэлсэн цагаас эхлсэн цайр ууж эхлэх хэрэгтэй. Хүслийн багцад орсон эрэгтэй бэлдмэлд эр эсийн хөдөлгөөн сайжруулах, ургийн гажгаас сэргийлсэн бүх хэрэгтэй орцууд орсон байгаа.
9. Орчноо бүрдүүл.
Бидний хувьд бол агаарын бохирдол гэж том асуудал байна. Тиймээс үүнээс дайжих хэрэгтэй. Боломжтой бол гадаад явж, үгүй бол хөдөөг зорих хэрэгтэй. Бас ажлаа нэг анзаараарай. Хортой, хүнд орчин нөхцөлтэй юм биш биз. Наанадаж л компьютерээс холдоорой.
10. Эцэст нь жирэмсэн болох хугацаагаа сонго.
Эхлээд улирлаа сонгоорой. Манайд өвлөөс бусад улирал зохимжтой шүү дээ. Өвөл жирэмсэн эхэд ч, нялх хүүхдэд ч халтай болсон. Энэ бүхнийг тооцоолсон бол жирэмслэлтээс хамгаалах аргаасаа татгалзаж болно. Жирэмслэлтээс хамгаалах аргууд янз бүрийн хугацаатай дархлаа үүсгэдэг учраас тооцоолохоо мартваа.
Монголын эрүүл үрс маш олон болох болтугай.
“Бидний мэдэх BHK's Mama Probiotic powder нь шинжлэх ухаанд суурилсан, олон улсын судалгаанд дэмжигдсэн штаммууд дээр тулгуурласан ба жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн туршилтуудын үр дүнд эх болон нярайн дархлаа дэмжих, халдварын эрсдэл багасах, экземийн эрсдэл буурах зэрэг олон ашиг тустай болох нь нотлогдсон юм. Мөн систематик тоймууд нь пробиотик хэрэглээ нь аюулгүй байдалтай байгааг харуулж байна.”Жирэмсэн эхэд болон урагт, нярайд ПРОБИОТИК ХЭРЭГЛЭХ НЬ ямар давуу талтай талаар дараах судлагаануудыг жишээ болгон орууллаа. Пробиотикийн аюулгүй байдал “Are Probiotics and Prebiotics Safe for Use during Pregnancy and Lactation? A Systematic Review and Meta-Analysis” судалгаанд (Nutrients, 2021) пробиотик болон пребиотик бүтээгдэхүүнүүд жирэмсэн, хөхүүл үед сөрөг нөлөө үзүүлдэггүй гэж дүгнэсэн. MDPIЖирэмсэн эхийн гэдэсний бичил орчны өөрчлөлтЭнэ судалгаанд жирэмсэн эмэгтэйчүүдэд Bifidobacterium longum болон Streptococcus thermophilus-ыг уухад тэдний гэдэсний бичил орчин (microbiome) болон метаболик замууд (жинхэн KEGG анализ ашиглан) “эрүүл” байдлын талаас өөрчлөлт гарсан байна. PubMedХүүхдэд экземийн эрсдэл бууруулахLactobacillus rhamnosus GG-ийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн судалгаанд хүүхдэд атопи (екзема) үүсэх эрсдэл багасах боломжтойг харуулсан жишээ бий. SpringerLinkУргийн болон нярайн халдвараас хамгаалах180 жирэмсэн эмэгтэйд хийсэн RCT-д L. rhamnosus Rosell-11 болон Bifidobacterium bifidum HA-132 хэрэглэсэн бүлэгт халдварын давтамж багасах, мөн нярайн гэдэсний бичил орчинд эерэг өөрчлөлт гарсан гэсэн үр дүн байна. PubMedУргийн асуудал ба үр дүнЖирэмсэн, таргалалтай (“overweight or obese”) эмэгтэйчүүдийн дунд хийсэн мета-анализ судалгаанд, Lactobacillus + Bifidobacterium-ийн хослол нь “ургийн хэт жин багатай төрөлт (SGA)”-ын эрсдэлийг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой гэж дүгнэсэн. SpringerLinkСэтгэл зүйн дэмжлэгПробиотик хэрэглээ нь жирэмсний үеэс эхлэн ээжүүдийн сэтгэл түгшил, стрессыг бууруулахад дэмжлэг үзүүлдэг гэсэн RCT-уудын систематик тойм байдаг. Frontiers

2025 онд Тайваны тэргүүлэгч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч BHK’s компанийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих зориулалттай Crimson Cranberry Probiotic бүтээгдэхүүн олон улсын нэр хүнд бүхий Monde Selection 2025 шалгаруулалтад “Gold Award” буюу Алтан шагнал хүртлээ.Энэхүү шагнал нь бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, хэрэглээний үр дүн болон амт чанарыг үндэслэн мэргэжлийн шинжээчдийн нарийн шалгуураар тодруулдаг бөгөөд BHK’s-ийн бүтээгдэхүүн дэлхийн стандартын хэмжээнд хүрсэн гэдгийг баталж байна.Crimson Cranberry Probiotic нь цангис жимсний ханд, пробиотик бактери, D-манноз зэрэг идэвхтэй найрлагуудаараа эмэгтэйчүүдийн давсаг, шээсний замын эрүүл мэндийг дэмжих, эрүүл микробиом тэнцвэржүүлэх зориулалттайгаар бүтээгдсэн. Уг бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай, хадгалах бодис агуулаагүй, өндөр био идэвхитэй найрлагатайгаараа онцлог бөгөөд хэрэглэгчдийн үр дүнтэй хэрэглээг мэргэжлийн шүүгчид өндрөөр үнэлжээ.BHK’s брэнд нь олон улсын GMP болон ISO стандартад нийцсэн үйлдвэрлэлийн процессыг мөрдөж, чанартай, аюулгүй, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ нэр хүндтэй.Энэхүү шагнал нь BHK’s компанийн эрүүл мэндийн инновацид чиглэсэн хичээл зүтгэл, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэх олон улсын хүлээн зөвшөөрөл болж байна.

🤰 Жирэмсний эхний 1–3 сар бол ээж болон хүүхдийн хувьд хамгийн чухал үеүүдийн нэг байдаг. Энэ үед ээжийн биед олон янз өөрчлөлт гардаг. Гол өөрчлөлтүүдийг товчоор тайлбарлая:🤰 1. Дааврын өөрчлөлт✅ Хүний хорионик гонадотропин (hCG), прогестерон, эстроген даавруудын түвшин огцом нэмэгдэнэ. ✅ Энэ нь жирэмсний шинж тэмдгүүдийг (дотор муухайрах, бөөлжих, сульдах, сэтгэл санааны өөрчлөлт) үүсгэдэг.💧 2. Хоолны дуршил өөрчлөгдөх✅ Хоолонд дургүй болох эсвэл зарим хүнсийг маш ихээр хүсэх. ✅ Үнэрт мэдрэг болох, гашуун эсвэл чихэрлэг амтыг илүү мэдэрнэ.🧠 3. Сэтгэл санааны хэлбэлзэл✅ Сэтгэл тогтворгүй болж, амархан уйлах, баярлах, цухалдах магадлалтай. ✅ Энэ нь дааврын хэлбэлзэл болон бие махбод дахь өөрчлөлттэй холбоотой.💤 4. Ядарч сульдах, нойрмоглох✅ Бие махбод шинэ амьдралыг дэмжихээр их энерги зарцуулж эхэлнэ. ✅ Амархан сульдаж, өдөр унтах хүсэлтэй болдог.🤢 5. Дотор муухайрах, бөөлжих (Өглөөний өвчин)✅ Ихэвчлэн 6–8 дахь долоо хоногоос илэрч эхэлнэ. ✅ Өглөөний өвчин гэж нэрлэдэг ч өдрийн аль ч үед илэрч болно.💧 6. Хөхний өөрчлөлт✅ Хөх томорч, илүү эмзэг болж өвддөг. ✅ Хөхний толгой бараантаж, жижиг булчирхайнууд илүү тодорно.🧻 7. Ойр ойрхон шээх хэрэгцээ✅ Умай томорч эхэлснээр давсаг дарагдана. ✅ Бөөрний үйл ажиллагаа эрчимжиж, ойр ойрхон шээх шаардлагатай болдог.⚖️ 8. Жин бага зэрэг нэмэгдэх эсвэл турах✅ Хоолны дуршил өөрчлөгдсөнөөс жин хэлбэлзэх нь элбэг. ✅ Зарим ээжүүд эхний сард бага зэрэг турах ч боломжтой.🧬 9. Дархлаа суларч болзошгүй✅ Бие махбод ургийг гадны биет гэж үзэхээс сэргийлж дархлааны үйл ажиллагааг багасгадаг. ✅ Үүнээс болж амархан ханиад хүрэх, халдвар авах магадлалтай.💡 Зөвлөмж:🧘♀️ Сайн амарч, бага багаар олон удаа шим тэжээлтэй хоол идэх💧 Хангалттай шингэн уух🩺 Төрөхийн өмнөх үзлэгт цаг тухайд нь хамрагдахBHK's 1-3 сартай ээжүүдийн багц хэрэглэх

BHK’s Mama DHA бүтээгдэхүүн Monde Selection-ын “Grand Gold” шагнал хүртлээ.2025 онд — Тайваны алдартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэгч BHK’s компанийн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан Mama DHA бүтээгдэхүүн олон улсын нэр хүндтэй Monde Selection 2025 шалгаруулалтад “Grand Gold Award” буюу Дээд Алтан шагнал хүртлээ.Monde Selection нь 1961 оноос хойш Бельгид төвтэй, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндийн нэмэлтүүд зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдал, найрлага болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үндсэн дээр шалгаруулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм.Mama DHA нь жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд шаардлагатай Омега-3 тосны хүчлүүд, ялангуяа DHA-г өндөр тунгаар агуулсан, ургийн тархины хөгжил, эхийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор үйлдвэрлэгддэг. Энэхүү бүтээгдэхүүн нь чанарын өндөр шалгуур, байгалийн гаралтай түүхий эд, аюулгүй найрлагаараа олон улсын мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээг хүлээсэн нь энэхүү шагналаар батлагдаж байна.BHK’s брэнд нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбарт хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд амжилттай байр сууриа бэхжүүлсээр байна.
