




Жирэмсэн болсноо ихэнх эмэгтэйчүүд 4–6 долоо хоногтойдоо мэддэг. Харин ургийн мэдрэлийн гуурс жирэмсний хамгийн эхний долоо хоногуудад бүрэлдэж эхэлдэг.
Иймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд фолийн хүчлийг жирэмсэн болсны дараа биш, өмнөөс нь хэрэглэхийг олон улсын удирдамжууд зөвлөдөг.
Фолийн хүчил (Folic acid) нь В9 аминдэмийн нийлэг хэлбэр юм.
Энэ нь:
зэрэг олон чухал үйл ажиллагаанд оролцдог.
Жирэмсний эхэн үед эсүүд маш хурдацтай хуваагддаг тул фолатын хэрэгцээ нэмэгддэг.
Жирэмсний эхний 28 хоногт ургийн мэдрэлийн гуурс бүрэлдэж эхэлдэг.
Энэ үеэр эмэгтэй хүн жирэмсэн болсноо хараахан мэдээгүй байх нь түгээмэл.
Тиймээс фолийн хүчлийг урьдчилан хэрэглэж эхлэх нь ач холбогдолтой гэж үздэг.
Олон улсын байгууллагууд жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд жирэмслэхээс дор хаяж 1 сарын өмнөөс, боломжтой бол 3 сарын өмнөөс өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг. Зарим эмэгтэйд (жишээлбэл өмнө нь мэдрэлийн гуурсны гажигтай жирэмслэлттэй байсан зэрэг өндөр эрсдэлтэй тохиолдолд) илүү өндөр тун шаардлагатай байж болох тул эмчийн зааврыг дагах хэрэгтэй.
Навчит ногоон хүнс, буурцагт ургамал, цитрус жимс зэрэгт байгалийн фолат агуулагддаг.
Гэхдээ зөвхөн хоол хүнсээр жирэмслэлтийн өмнөх хэрэгцээг тогтмол хангах нь хүн бүрт амар байдаггүй. Иймээс жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд нэмэлт фолийн хүчлийг хэрэглэхийг зөвлөдөг.
Фолийн хүчлийг дараах хүмүүст онцгойлон зөвлөдөг.
Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн хувьд өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой тунгаар фолийн хүчил агуулсан нэмэлт бүтээгдэхүүн сонгох нь чухал.
BHK's MAMA Folic Acid нь жирэмслэлтэд бэлтгэх үед хэрэглэхээр бүтээгдсэн бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд өдөр тутмын хэрэглээг хялбар болгоход чиглэсэн.
Жирэмсэн үед хэрэглэх дээд зэрэглэлийн фолийн хүчил!
👉 BHK’s 599 mcg DFE =
“аюулгүй + хангалттай + илүүдэлгүй” гэсэн концепц
✨600 mcg DFE гэдэг нь хаанаас гарсан тоо вэ?
Жирэмсэн эмэгтэйд шаардлагатай фолатын хэмжээг DFE (Dietary Folate Equivalent)-ээр илэрхийлэх стандартыг дараах байгууллагууд хэрэглэдэг:
IOM (Institute of Medicine, АНУ)
FDA (Food and Drug Administration)
WHO / FAO (ДЭМБ / НҮБ-ын ХАА байгууллага)
Эдгээр байгууллагын зөвлөмж ойролцоо, уялдаатай байдаг.
Болно. Гэхдээ жирэмслэхээс өмнө эхэлбэл ургийн эрт үеийн хөгжилд шаардлагатай шим тэжээлийг цаг алдалгүй хангах боломжтой.
Фолийн хүчлийн үндсэн зөвлөмж нь жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хамаардаг. Эрэгтэй хүний хувьд шим тэжээлийн хэрэгцээ өөр байдаг бөгөөд шаардлагатай эсэхийг эмчийн зөвлөгөөгөөр шийдэх нь зүйтэй.