BHK’s “Crimson Cranberry Probiotic” бүтээгдэхүүн Monde Selection-оос “Gold Award” хүртлээ.

2025 онд Тайваны тэргүүлэгч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч BHK’s компанийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих зориулалттай Crimson Cranberry Probiotic бүтээгдэхүүн олон улсын нэр хүнд бүхий Monde Selection 2025 шалгаруулалтад “Gold Award” буюу Алтан шагнал хүртлээ.
Энэхүү шагнал нь бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, хэрэглээний үр дүн болон амт чанарыг үндэслэн мэргэжлийн шинжээчдийн нарийн шалгуураар тодруулдаг бөгөөд BHK’s-ийн бүтээгдэхүүн дэлхийн стандартын хэмжээнд хүрсэн гэдгийг баталж байна.
Crimson Cranberry Probiotic нь цангис жимсний ханд, пробиотик бактери, D-манноз зэрэг идэвхтэй найрлагуудаараа эмэгтэйчүүдийн давсаг, шээсний замын эрүүл мэндийг дэмжих, эрүүл микробиом тэнцвэржүүлэх зориулалттайгаар бүтээгдсэн. Уг бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай, хадгалах бодис агуулаагүй, өндөр био идэвхитэй найрлагатайгаараа онцлог бөгөөд хэрэглэгчдийн үр дүнтэй хэрэглээг мэргэжлийн шүүгчид өндрөөр үнэлжээ.
BHK’s брэнд нь олон улсын GMP болон ISO стандартад нийцсэн үйлдвэрлэлийн процессыг мөрдөж, чанартай, аюулгүй, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ нэр хүндтэй.
Энэхүү шагнал нь BHK’s компанийн эрүүл мэндийн инновацид чиглэсэн хичээл зүтгэл, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн хэрэгцээг үнэлэх олон улсын хүлээн зөвшөөрөл болж байна.